129 дүгээр цэцэрлэгийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2018 оны 12-р сарын 07 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
47575949_505229923219222_6091235001301467136_n

Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад түлхүү хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт дахин хэрэгжихээр боллоо.

Тодруулбал өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нар уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Япон улсын Элчин сайдын  яамны I нарийн бичгийн дарга Мияшита Хиромичи, Өвсний үндэс хөтөлбөрийн багийн ахлагч Цүики Мао, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Япон улсын Засгийн газраас тус хөтөлбөрийг 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд дүүргийн 87 дугаар сургуулийн дотуур байрны засварын ажлыг  амжилттай хийж гүйцэтгэсэн бол энэ жил дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг хамтран хийхээр болж гарын үсэг зурлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх