Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” хурлын танхимд зохион байгуулав.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний Аудитын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнууд, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС, СЭЗДС, Монголын Хуульчдын холбоо, Монголын банкны холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, АТГ-ын дэргэдэх Иргэний хяналтын зөвлөл, Ил тод байдал сан, www.ikon.mn сайт зэрэг байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаачид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдлыг илтгэл тавьж хэлэлцэв.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцуулалтыг цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй, ил тод болгох талаар тодорхой шийдэл гаргах нь уг хэлэлцүүлгийн үндсэн зорилго юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад Зөвлөмж болгон хүргүүлэх бөгөөд түүний хэрэгжилтэд АТГ-аас бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллана.
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
2018 оны 12-р сарын 06 өдөр, 18 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )