“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмын шилдэг оролцогч дэлхийн аварга боллоо

2018 оны 12-р сарын 05 өдөр, 16 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
47230080_1875995422438056_6987388513251491840_o_20181204052008

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм.

“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмыг “Нийслэлийн Соёл, урлагийн газар” болон “Extreme Crew Studio” хамтран 2018 оны 06 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.

Энэ жилийн UB DANCE  чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Тайвань улсад зохион байгуулагдах Taipei BBoy City буюу UNDISPUTED -д оролцох эрхийг олгосон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01-02 ны өдрүүдэд Тайвань улсад Taipei BBoy City тэмцээнд Ub Dance чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн /bboy duk – HOOLIGANZ CREW/ нь Монгол улсаа төлөөлөн оролцож Дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга /bboy Crazy Tuk – HOOLIGANZ CREW/ шалгарсан байна.

Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Тэндээс аварга болсон нь дэлхийн одуудтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой юм.

Ингээд Дэлхийн Аварга болсон bboy Duk Ч.Дөлгөөн болон эх орноо төлөөлөн олон улсын томоохон  уралдаанд өндөр амжилт гаргасан  залуусдаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх