Ерөнхий боловсролын сургуулийн 100 сурагч монгол бичгээр захидал бичиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, БСШУСЯ–ны хамт олонд хаяглан илгээжээ. Тэдгээр захидалд 1000 гаруй жилийн түүхтэй босоо монгол бичгээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд монгол бичгийг хэрэглээний орчинд дэлгэрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүссэн байна.
Та бүхэнд тэдгээрээс зарим захидлыг түүвэрлэн хүргэж байна.