Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдэд тулгардаг саад бэрхшээл олон. Ялангуяа БНХАУ-д иргэд суралцах, ажиллаж хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх, дундын зуучлагч гэсэн хүмүүс хөдөлмөрийн хөлснөөс нь зувчуулах, сургуульд хүүхдээ сургахдаа хувь хүмүүст хүсэлт тавих зэрэг зөрчлүүд илэрдэг билээ. ӨМӨЗО-нд хөдөлмөр эрхэлж, ажиллаж сурч буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулдаг байгууллага зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Эдгээр иргэдэд шуурхай зөвлөмж өгөх зорилготой байгуулагдсан “Шинэ зам” ХХК-ийн захирал Барсаа, хуулийн “Алтан гэрэгэ” фирмийн захирал Р.Булгамаатай албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Шинээр эхлүүлж буй үйл ажиллагаа бүхэн голдрилдоо ортол хэсэг хугацаа шаарддаг. Монгол иргэд юутай ч эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орж, даатгалд хамрагдан, бүртгэлээ баталгаажуулснаар хөдөлмөр эрхлэх албан ёсны зөвшөөрлийн үнэмлэх авдаг болж, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын бүртгэлд хамрагдаж байгаа учраас амь насны баталгааг нь хангах юм.
Хилийн чанад дахь иргэдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлнэ гэв
2018 оны 11-р сарын 26 өдөр, 14 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )