МХЕГ-ын 1800-1286 дугаарт10-р сарын 29-өөс 11-р сарын 16-ны хооронд нийт 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэхбичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн дуудлага байв. Үүнээс гадна гэр хороололд хашаандаа хоол хийж зарж байна, муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна, бензин дутуу шахсан, барилгын суулт үүслээ зэрэг 24гомдол ирснийг харьяа дүүрэг, НМХГ-ын шуурхай албанд шилжүүлсэн байна. Дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ханджээ.
МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 98 иргэн ханджээ
2018 оны 11-р сарын 23 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )