“Хүний эрхэд суурилсан бичил уурхай” уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зохион байгуулж байгаа бөгөөд Швейцарын Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр 2015-2018 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бичил уурхай дахь хүний эрхийн асуудлаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын чиг хандлагыг хэлэлцүүлж байна.
Тус арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд, Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна. Уулзалт хэлэлцүүлгийг ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Швейцарын Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана нар нээж үг хэллээ. Энэхүү хэлэлцүүлгээр “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Тогтвортой бичил уурхай төслийн хамтын ажиллагаа”, “Тогтвортой бичил уурхай: хүний эрхийн үүднээс хандах нь”, “Бичил уурхай дахь хүний эрх: Талуудын хамтын ажиллагаа” зэрэг асуудлыг хөндөн илтгэж, талууд харилцан мэдээлэл солилцож байна.