Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчид нэмэгдсээр байна

2018 оны 11-р сарын 21 өдөр, 18 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
z

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө болон харилцагч, зээлдэгчдийн тоо энэ оны гуравдугаар улиралд өссөн үзүүлэлттэй гарлаа. Тодруулбал салбарын нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.7 хувиар буюу 296 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Актив хөрөнгийг ангиллаар нь авч үзвэл олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн бол зээлдэгчдийн тоо 217.6 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 111 хувиар өссөн байна. Харин харилцагчдын тоо 1,510.9 болон тэлж буй нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх