Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар бүрийн нэг өдрийг иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөр болгосон билээ.
Иймд дүүргийн ЗДТГ-ыг Хууль зүйн тасгаас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран эрх зүйн зөвлөгөө мэдээллийг маргааш 10.00-15.00 цагийн хооронд Тамгын газрын байранд өгөх гэж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцож, хууль, эрх зүйн хүссэн мэдээллээ авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 51-260449 дугаараас тодруулна уу.