МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн ажиллана

2018 оны 11-р сарын 15 өдөр, 18 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
46376988_2033114990115197_5006453715486375936_o

МАН-ын бүлэг хуралдаж, тус намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. Тэрээр  хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ,“Улс төрийн хувьд амаргүй цаг үед Бүлгийн даргаар ажиллах боллоо. Бүлгийн  даргын хувьд  намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын чуулганд оролцох ирц,  хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж байна. Түүнчлэн нийгмийн бухимдалтай энэ үед бүлгийн гишүүдтэй ёсзүйн хүрээнд  ажиллахаас гадна бүрэн эрхийн дархлааг бэхжүүлэхэд анхаарна. Засгийн газрыг огцруулах явдал нь цаг үеийн асуудал биш. Засаг огцруулах гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэхдээ бидэнд тэдэн гишүүний гарын үсэг цуглуулаад байгаа гэсэн албан ёсны  мэдээлэл алга. Бүлгийн даргын эрх үүргийн тухайд  бүлгийн гишүүдийг  хариуцлагажуулах,  зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх болохоос биш тусгай эрх эдэлдэг хүн биш ээ. Өнөөдөр намайг МАН-ын бүлгийн даргаар сонгосон явдал нь  намаас өгч буй даалгавар  юм” гэв.

 УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ТОВЧ НАМТАР

 1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль

1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч

1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр

2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ

 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга

2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга

2016 оноос УИХ-ын гишүүн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх