МУ-ын СТА, жүжигчин Л.Нурбулан хүндээр өвджээ. Тэрээр өдгөө Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд маргааш /арваннэгдүгээр сарын 14/ уушгины хагалгаанд орохоор болсон байна. Урьдчилсан байдлаар 7-8 цаг үргэлжлэх уг хагалгааг тус төвийн н.Рэнцэн эмчийн ахалсан баг хамт олон гардан хийх ажээ.
Иймээс жүжигчин залууд урам хайрласан, эрүүл энхийг ерөөж амжилт хүссэн мессэжийг хайртай дотны хүмүүсээс нь эхлээд “Гэрэлт хандгай” театрын мянга мянган бяцхан үзэгчид нь илгээгээд байна. Энд нэмэхэд циркийн алтан манежнаа нэрээ мөнхөлсөн нэр алиалагч Т.Латиф агсаны отгон хүү Нураа “Гэрэлт хандгай” хvvхдийн театраа нээгээд найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ.
Setgeliin tewcheertei bgarai ax min