Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулав

2018 оны 11-р сарын 09 өдөр, 14 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45721871_2009361422488555_7202387150090797056_n

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өндөрлөлөө.

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын магнайлан барилдсан хүчит 128 бөхийн барилдаанд:

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Мөн их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт үлдсэн бөхчүүдэд баяр хүргэж, бай шагналыг нь олгосноор энэ жилийн Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өндөрлөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх