Монгол бахархлын өдөрт зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн гарна

2018 оны 11-р сарын 05 өдөр, 08 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
main9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 11:00 цагт, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 14:00 цагт болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.

Үзэсгэлэн 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд үнэ төлбөргүйгээр гарах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд 2018 оны арванэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулна. Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх