-Аргын тооллын 11 дүгээр сарын 5. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 28, цагаагчин үхэр, тугчин-12 од, уул суудал, 3 хөх мэнгэ, үл зохиолдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:42-17:28.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр цагаагчин үхэр өдөр
2018 оны 11-р сарын 05 өдөр, 08 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )