–Аргын тооллын 11 дүгээр сарын 4. Ням (Адъяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 27, цагаан хулгана, харцага-11 од, ус суудал, 4 ногоон мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-17:30.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч морь, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, анд бололцоход муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
–Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр цагаан хулгана өдөр
2018 оны 11-р сарын 04 өдөр, 08 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )