Д.Хаянхярваа: ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцно

2018 оны 10-р сарын 31 өдөр, 16 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45026464_1914437428640369_6951559840233684992_o

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр /2018.10.31/ боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийв. Бүлгийн гишүүдийн олонхи нь давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцон уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Мөн уг шуугиантай нэр холбогдсон нэр бүхий гишүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлсэн мөнгөө даруй эргүүлж төл гэдэг шаардлагыг тавьжээ. Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн санхүүжилттэй нэр холбогдсон бусад гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдаас өөр хүнийг яриагүй. Уг асуудалтай нэр холбогдсон гишүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Үүний дараа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой болно.
-УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг бүлгийн гишүүд хэрхэн хүлээж авсан вэ?
-Хуулийнхаа дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн саналд албан ёсны хариулт өгөх ёстой.
-Сангийн яамнаас зээлтэй холбоотой шалгалт хийж байгаа. Зээл авсан гишүүдийн тоо нэмэгдвэл яах вэ?
-Шалгалтын дүн гарсны дараа давуу байдлаа ашигласан нь тогтоогдвол хариуцлага тооцно.
-Ерөнхий Аудитор Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гэж мэдээлэл гараад байна. Ямар хариуцлага тооцох вэ?
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын гишүүдээс Ерөнхий Аудиторт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хуралдааны үеэр тавьсан. Үндэсний Аудитын газар УИХ-ын харъяаны байгууллага. Тиймээс тэр шугамаараа сахилга хариуцлагыг яриад явах нь зүйтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх