Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2018 оны 10-р сарын 31 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45024640_1241256906015063_4351409879303323648_n

Тээврийн цагдаагийн алба болон “Emart” худалдааны төв хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон Скай хайпермаркетын гүйцэтгэх захирал Н.Жавзмаа нар гарын үсэг зурлаа.

Хоёр тал нь хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх замаар бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэхэд хамтран ажиллана.

45019842_1241257639348323_9128702286111965184_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх