Түгээгүүрийн мэдрэгч ажиллахгүй, бензин асгарч байжээ

2018 оны 10-р сарын 30 өдөр, 17 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
029e0adabec3e65e454a285f44a03b23

Авто машины банкинд бензин дүүргүүлэхэд бензин нь гадуур хальж асгарсан бөгөөд асгарсан бензиний үнийг иргэнээр төлүүлсэн тухай гомдлын дагуу МХЕГ-аас “Магнай Трейд” компанийн БЗД-ийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д шалгалт хийжээ.

Шалгалтаар тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарч байгаа зөрчлийг илрүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Ил талбайд бензин  асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэх,  гал гарах зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийнхээ техникийн найдвартай, бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтыг сайжруулан, осол аюулгүй ажиллах талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх