Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэдийн эрүүл мэндийг дэмжих, ханиад томууны улирал ирж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалтай иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж эхэллээ. Тус үзлэг энэ оны 10 дугаар сарын 22-оос эхэлсэн бөгөөд иргэд, албан байгууллагуудын хүсэлтээр хийгдэх боломжтой юм.
Тухайлбал албан байгууллагууд хүсэлт тавьснаар амралтын өдрүүдэд эсвэл ажлын өдрүүдэд 17:00-20:00 цагийн хооронд үзлэгт хамрагдах боломжтой. Тус үзлэгээр Рентген зураг, Хэвлийн эхо, Зүрхний цахилгаан бичлэг, Өөх тосны солилцоо, Цусан дах сахарын хэмжээ, Түрүү булчирхайн үзлэг, Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг зэрэг 20 гаруй нарийн мэргэшлийн шинжилгээг хийнэ. Иймд иргэдийг идэвхтэй оролцоно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89732427 дугаараас авна уу.