Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Б.Амгаланбаяр хүү аравдугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглож байгаад сураггүй алга болсон талаар бид мэдээлж байсан. Харамсалтай нь хүүгийн цогцсыг өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр 16.00 цагийн үед гэрийнх нь ойролцоох таггүй траншейны нүхнээс олсон байна.
Урьдчилсан байдлаар хүүг таггүй траншейны нүхэнд унаж, амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.