Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” хэмээн заасан.
Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм.
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр төрийн өмчийн шилдэг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Х.Хатанбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ч.Гантулга болон холбогдох хүмүүс оролцлоо.
Холбогдох журамд заасны дагуу 48 сургууль, 54 цэцэрлэгийг шалгуур үзүүлэлтийн дагуу магадлах ажлыг зохион байгуулж, шалгуур үзүүлэлтээр 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн 15 сургууль, 17 цэцэрлэг шалгарч өнөөдөр урамшууллаа, гардан авлаа.
Төрийн өмчийн цэцэрлэг
1. Ж.Жагарсүрэн эрхлэгчтэй БЗД-ийн 64-р цэцэрлэг
2. С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй ХУД-ийн 71-р цэцэрлэг
3. П.Оюунцэцэг эрхлэгчтэй СБД-ийн 68-р цэцэрлэг
4. С.Уламбаяр эрхлэгчтэй БГД-ийн 85-р цэцэрлэг
5. Д.Оюунжаргал эрхлэгчтэй СХД-ийн 111-р цэцэрлэг
6. М.Раднаашаарий эрхлэгчтэй БГД-ийн 97-р цэцэрлэг
7. А.Анхмаа эрхлэгчтэй СБД-ийн 135-р цэцэрлэг
8. Ц.Тунгалаг эрхлэгчтэй Налайх дүүргийн 23-р цэцэрлэг
9. Т.Бямбахорлоо эрхлэгчтэй ХУД-ийн 35-р цэцэрлэг
10.Т.Сэлэнгэ эрхлэгчтэй ЧД-ийн 83-р цэцэрлэг
11.Д.Эрдмаа эрхлэгчтэй ХУД-ийн 41-р цэцэрлэг
12.О.Бямбажаргал эрхлэгчтэй БГД-ийн 77-р цэцэрлэг
13.Д.Цэрэндолгор эрхлэгчтэй СБД-ийн 42-р цэцэрлэг
14.Н.Мөнхцэцэг эрхлэгчтэй СБД-ийн 188-р цэцэрлэг
15.Д.Энхтуяа эрхлэгчтэй Багануур дүүргийн 241-р цэцэрлэг
16.С.Энх-Ариун эрхлэгчтэй СХД-ийн 110-р цэцэрлэг
17.Д.Мандахайцэцэн эрхлэгчтэй СХД-ийн 126-р цэцэрлэг
Төрийн өмчийн сургууль
1. Ө.Шүрэнцэцэг захиралтай ХУД-ийн 15-р сургууль
2. О.Бат-Өлзий захиралтай БЗД-ийн 53-р сургууль
3. Р.Өлзийхишиг захиралтай ХУД-ийн 34-р сургууль
4. Г.Цагаанцоож захиралтай СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль
5. В.Цэгээ захиралтай БЗД-ийн 14-р сургууль
6. П.Хувьзаяа захиралтай БГД-ийн 93-р сургууль
7. Н.Энхбат захиралтай БЗД-ийн 33-р сургууль
8. Л.Цэрэнханд захиралтай ХУД-ийн 52-р сургууль
9. Т.Нарантуяа захиралтай ЧД-ийн 24-р сургууль
10.Ч.Нармандах захиралтай БГД-ийн 47-р сургууль
11.Ж.Батцэцэг захиралтай НД-ийн 119-р сургууль
12.Д.Оюунгэрэл захиралтай СБД-ийн 35-р сургуль
13.Н.Лхагваа захиралтай БГД-ийн Монгени цогцолбор сургууль
14.Л.Цэнгэлмээ захиралтай СБД-ийн 2-р сургууль
15.Ч.Хишигмаа захиралтай СХД-ийн 65-р сургууль тус тус индексийн урамшуулал хүртэв.
Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлсэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Мөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийг байгуулагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой аж.