Та өмнө нь хэзээ нэгэн цагт Европ руу аялах талаар бодож байсан уу? Европ руу аялсан хүмүүсийн зургийг харж битүүхэн атаархаж байсан уу? Хэрэв тийм бол мөрөөдөлдөө баяртай гэж хэлэн аяллын төлөвлөгөөгөө хамтдаа боловсруулцгаая.
Хөөрхөн зүрхийг дэмжигч Саку маань найзтайгаа хамт энэ зун Европийн 7 орноор үүргэвчтэй аялаад ирсэн бөгөөд тэд өөрсдийн аяллын талаар та бүхэнтэй хуваалцах болно. Гэхдээ зүгээр нэг яваад ирсэн тухайгаа ярина гэж үү, яваад ирсэн хүмүүс зөндөө л байдаг шүү дээ гэж та бодож байна уу? ТИЙШДЭЭ ТЭ. Энэхүү эвентийн ялгаа нь бид ирсэн зочдодоо аялах тухай бодож эхлэснээс хойших аялал дуусах хүртэлх зөвлөгөөг та бүхэндээ харамгүй хуваалцах болно. ТӨЛӨВЛӨГӨӨ – МӨНГӨ – ВИЗ МЭДҮҮЛЭГ – ОНГОЦНЫ ТИЙЗ – …………. гэх мэт та бүхний хүссэн бүхий л асуултад хариулна. Аялал мэдээж ганцаараа байвал уйтгартай шүү дээ. Аялалынхаа тухай бидэнд ярихдаа энэ хоёр маань “Аялал нь сайхан газар үзэхээс илүүтэй өөрийгөө, бусдыг таних боломжийг олгодог шиг санагдсан. Ялангуяа хоёулаа аялвал илүү хөгжилтэй бас мартагдахааргүй дурсамжийг бүтээхээс гадна мэдээж эдийн засагт хэмнэлттэй шүү дээ, 2-уулаа юм уу 4-үүлээ хамтдаа ирээд, аяллын төлөвлөгөөгөө хамт гаргаасай” гэж хэлсэн юм. Энэ арга хэмжээний орлого нь 100% бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдэд нөхөн сэргээх буюу нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээнд зориулагдах болно. Такс: Төлбөр шилжүүлэх данс: Хаяг: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 211 тоот Холбогдох утас: 70159688, 80709688, 90209023 |