Чадварлаг эмч нарыг бэлтгэнэ

2018 оны 10-р сарын 25 өдөр, 13 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3107194b48ecab70392f641985d16a70c7c18b6b

Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн ажилтны төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээд Ерөнхий мэргэшил судлалын үндсэн мэргэшлийн сургалтын Орхон аймагт нээж байсан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв сургалтын нээлтээ хийлээ. Нээлтэд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар,  ЖАЙКА, Японы ОУХАБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон оролцлоо.

Уг төслийг Японы Жайка ОУБ ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Сургалтыг удирдан явуулах эмнэлзүйн 36 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд резидент эмч нарыг бэлтгэх сургалтын орчинг бүрдүүлсэн байна. Ерөнхий мэргэшил судлалын сургалтаар Хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламж. Дотрын анагаах судлал гэсэн дөрвөн чиглэлээр жилийн турш мэргэшиж аль ч Эрүүл мэндийн байгууллагад ажиллах чадвартай эмч нар бэлтгэгдэж гарах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх