..Хуягаа Чимгээ хоёр хамтын амьдрал зохиогоод хэдийн 5 жил өнгөрөв.Хөөрхөн хүүтэй ч болов.Чимгээгийн хувьд Хуягаа анхны хайр.Анхны хайрттайгаа амьдрал эхлүүлсэн болохоор тэрбээр амьдрал нь сайхан,сэтгэл нь хангалуун,итгэл нь бардам байлaa.Гэвч удалгүй Хуягаа нэгэн бүсгүйг хайрласнаар тэдний амьдралд сэв суув.Анхандаа Чимгээ мэдэхгүй байвч,дараахан бүгд ил тод боллоо.Хуягаа ч Чимгээд хамт амьдарч чадахгүйгээ хэлж,хүүгээ өөртөө үлдээхийг хүслээ.Хэрүүлээр эxэлж, хэлцлэлээр дуусав.Учир нь Чимгээ яаж ч хүчилсэн нөхрөө өөртөө үлдээх аргагүйг oйлгов.Урвасан хайранд гомдож,сэтгэл рүү ус цацсан нөхөртөө гомдсон ч хувь тавилантайгаа эвлэрэхээр шийдлээ.Чимгээ зүрх муу,эмчийн хяналтанд буй.Иймд өөрийн ээж аавын зөвлөснөөр өөрийгөө зоригжуулж,бас тайвшруулж,хүүгээ 2 гэрээр байлгахаар тохирон энэ гэрээс явлаа.Гэхдээ сэтгэлийн гүнд бөөн хар үүл хуралдаж,гомдлын нулимс үерлэсээр л..Он цаг өнгөрсөөр.Чимгээ хүүгээ хааяа авчирч энэ тэрхнийг хүүрнэнэ.Хуягаатай ханилсан Сараа тийм ч муу хүн бишийг мэдлээ.Харин зүрх нь үе үе өвдөн,эмнэлэг гэр гэсэн замаар алхалсаар 2 жил өнгөрөв.Нэгэн хүйтэн хавсаргатай өдөр Сараа Хуягаа 2 осолд орлоо.Машины урд суусан Сараа бараг гэмтэл үгүй,харин Хуягаа хүнд гэмтэж,нуруу нугасны хагалгаанд оров.Харин нүд нь гэмтсэн учир хараагүй боллоo.Эмч нүд шилжүүлэн суулгах хагалгаа хийхээс өөр найдлага үгүйг ч хэлэв.Гэмтлээсээ болж тэргэнцэртэй байсан боловч хэдэн сарын дараа хөл дээрээ бослоо.Харин хорвоог харахгүй л байв.Энэ хугацаанд Чимгээгийн зүрх улам муудсаар,хүүгээ харах бүрт эхийн сэтгэлээр шаналан тарчилсаар..
.Сараа ажлын журмаар гадаадад удаан хугацаагаар явах болов.Очоод сайн эмч нартай зөвлөлдөн Хуягааг татахаа ч амлав…
Үүнээс хойш 1 жил өнгөрөв.Энэ хугацаанд Чимгээ өөрийн бие тааруу ч Хуягааг асрахыг хүсэв.Харин Хуягаа цааргалав..Хаврын дулаахан нэгэн өдөр Чимгээгийн зүрх гэнэт зогслоо.Энэ өдөр Хуягаа нүд шилжүүлэн суулгах xaгaлгaa хийлгэв.Хагалгааны дараа нүдээ нээлээ. Хорвоо бүхэлдээ харагдана.Хүү нь хажууд нь уйлчихсан сууна.Хардаг болсондоо тэрбээр баярлана.Хэсэг хугацааны дараа хүү “ЭЭЖ,ЭЭЖ НАС БАРСАН” гээд эхэр татан уйлав.Нэг хэсэгтээ Хуягаа шоконд орсон ч” Салсан байсан даа”хэмээн өөрийгөө түр тайвшруулав.Дараагийн 7 хоногт нь эмнэлгээс гарлаа.4 мөч нь хөдлөн,мэлмий нь орчлонг харж буйд туйлын баяртай,хурдан эл мэдээг Сараад хэлэх гэж яарлаа.
Харин эмнэлгээс гарахад нь эмч нэгэн захиаг өглөө…
“.Хайрт минь амьдрах хичнээн хүсэл байвч чадсангүй Амьдралд чамайг буруутгаагүй ээ,эртхэн сайн ханьтай болсонд дотроо баярлаж явсан.Хорвоод чамайг хайрлаж,бас хайрлуулсандаа аз жаpгалтай байсан.Хүүгээ сайн хүн болгон өсгөөрэй.Амьдралын сайхан бүхнийг харaaрай гэсэндээ нүдээ чамдаа бэлэглэлээ.Одоо чамд хүүгээ хайрлаж,хайрлах,харах эцгийн бас эхийн нүд байна.Орчлон хорвоогийн сайн сайхнаар мэлмийгээ баясгаж яваарай.Хүүдээ битгий хэлээрэй.Удаан,эрүүл амьдраарай,Хайртай ҮҮPД БАЯРТАЙ ЧИМГЭЭ “..
Үүнийг уншаад Хуягаа хэрэлдэж байхдаа.”Чиний нүд амьдралын сайхныг олж харах хувьгүй сохор” гэж хэлж байснаа саналаа.
…Хуягаагийн бие гэнэт эвгүйрхэж,Чимгээгийн нүд биш зүрхийг нь авсан мэт цээж рүү нь хүчтэй хатгав.Тэрбээр Чимгээгийн нүдээр уйлж байлаа..
С.Амина: Хайрын бэлэг
2018 оны 10-р сарын 25 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )