Энэ сарын 19-ний оройн 22 цагт Хувьсгалчдын гэх хаягт мансуурсан хүүхдүүд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход 16-17 настай хэдэн эрэгтэй хүүхэд мансуурсан байдалтай байжээ. Тэд ОХУ-д үйлдвэрлэсэн растворитель будаг шингэлэгч үнэртэж мансуурсан нь тэр байж. Хүүхдүүд гэнэн томоогүй зангаасаа болж бие биеэ даган дарвиж буруу зүйл рүү хальтирч болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Өсвөр насны хүүхдүүд будаг шингэлэгч үнэрлэж мансуурчээ
2018 оны 10-р сарын 22 өдөр, 13 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )