Цэргээс халагдсан залуусыг ажлын байранд зуучиллаа

2018 оны 10-р сарын 18 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
95dacfb644fbd6911c8ae5689189246f

2018 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг хүлээн авлаа. Халагдсан дайчдыг хүлээж авах ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

  Цэргийн албанаас халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон “Шилэн хийц” ХХК, “Эко констракшин” ХХК, “Магнай трейд” ХХК, “Буян” ХХК, “Жигүүр гранд” ХХК-ний хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцуулан 75 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 төрлийн 1200 гаруй сул чөлөөтэй ажлын байр байгаа талаар мэдээлэл өгч, 130 гаруй иргэнийг сул чөлөөтэй ажлын байрандаа бүртгэн ярилцлага хийж, ажлын байранд урилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх