Цаг агаарын мэдээллийг 330 гаруй сумын малчид гар утсаараа хүлээн авч байна

2018 оны 10-р сарын 18 өдөр, 11 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag ag

Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагтай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.

   Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа юм.

Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Архангай [link]
Баян-Өлгий [link]
Баянхонгор [link]
Булган [link]
Говь-Алтай [link]
Дорноговь [link]
Дорнод [link]
Дундговь [link]
Завхан [link]
Өвөрхангай [link]
Өмнөговь [link]
Увс [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх