Яруу найрагчдын хүсэн хүлээдэг томоохон наадмын нэг нь хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам билээ. “Цагаан Уул” наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид шилдэг шүлгээ сойн оролцдог юм. Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу найрагчид цаашлаад Болор цом наадамд амжилт үзүүлж, ард түмнийхээ чихний сонорыг мялаасаар ирсэн. Энэ жилийн “Цагаан Уул” наадам зохион байгуулахтай холбогдуулж сүүлийн 20 жил уг наадамд түрүүлж шилдгээр шалгарсан хүмүүсийн шүлэг болон түүх намтарыг багтаасан ном удахгүй хэвлэгдэх юм байна. Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглаж, залуу авьяастнуудын төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шатны шалгаруулалт ирэх 11 сарын 02 нд РЦНК-д 09-12 цагийн хооронд явагдана. Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп ажиллаж, Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНТ “Залуу удирдагч” сан,Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.
Наадмын зорилго нь:
v Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах
v Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах.
Хайрын тодорхойлолт: Хайр гэдэг нь мэдрэмжээс үүссэн мэдрэхүй бөгөөд зөрчилгүй байх төгс хэмжигдэхүүн, хурдны дээд хэмжүүр юм. Хайр нь эхлээд өөрийн дотооддоо зөрчилгүй болох ингэснээр гадна талдаа хамгийн дээд хурдаар хайрлах, бусдыг хайрлахыг хэлнэ.
Хайр- Эх орны хайр, эцэг эхийн хайр, хосын хайр, эх дэлхийд буй бүхнийг хайрлах хайр, амийг тэтгэгч болгоныг хайрлах хайр тэдгээрт бүгдэд нь хайр бий.
Цагаан Уул хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.
Шалгаруулах журам:
1 шат: 2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчдын нэрсийг зарлана.
2 шат: 2018.11.02 Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна.
3 шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна.
4 шат: Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.
Жич: Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина.
Орон нутгаас оролцогчид
Орон нутгаас оролцогчид 2018 оны 10-р сарын 25 -аас 10-р сарын 27-ныг дуустал тухайн аймаг, сумын Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ. /Холбогдох утсыг хавсаргах./
Улаанбаатар хотоос оролцогчид
Улаанбаатар хотоос оролцогчид 2018 оны 10-р сарын 27-оос 10-р сарын 31-ныг дуустал МЗХ-ны 2 давхарт 207А тоотод бичгээр болон Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.
Материал бүрдүүлэх, хүлээн авах: Хайрын шүлгийн “Цагаан Уул 2018” наадамд оролцогчдын шүлгийг хэвлэмэлээр болон файлаар хүлээн авна.
Тавигдах шаардлага:
v Цахим бүртгэлд хамрагдана. www.myf.mn
v Овог, нэр, утас, аймаг дүүргийн харьяалал, шүлгийн хамт ирүүлнэ. Эдгээр мэдээлэл байхгүй тохиолдолд шүлгийг хүлээж авахгүй болно.
v Яруу найрагч үндсэн сэдвийн дагуу 3 шүлгээр оролцоно.
v Оролцогчид нь 15 ба түүнээс дээш настай байх.