Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвөөс Нарны зам руу холбосон авто зам дагуух явган хүний замыг чөлөөллөө.
Явган хүний замыг хааж барьсан 6 хашааг өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгаж газрыг чөлөөллөө. Ингэснээр тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдэж, явган хүн зорчих бүрэн боломжтой болох юм.