Ирэх Бямба гарагт бүх нийтээрээ мод тарина

2018 оны 10-р сарын 09 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
43607049_2300721853303777_2145265632399065088_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ.

Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг ирэх Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

 Мод тарих үндэсний өдрөөр Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарих юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/10/09 12:01

    энэ гунигт явдлыг зогсоох хэрэгтэй.Эрхээ авсан хийх ёстой газарт нь үүрэг болго.Нийтээр тарьсан болж баахан зулзаган мод үхүүлдгээ боль.хариуцах эзэнтэй мод л ургана.эзэнгүй мод гунигтай.

    (0) (0)