Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт өнгөрөгч есдүгээр сарын 29-нөөс эхлэн нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.
Албаны эрэлч нохойтой алба хаагч “Нарантуул” олон улсын худалдааны төв болон бусад томоохон зах, худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.
Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нохойт эргүүлийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт ажиллуулахаар төлөвлөжээ.
Ямар ноцтой хэрэг гарсан биш ингэж нохойг зовоох хэрэг хэнд хэрэгтэй юм бол.Шаардлагатай үед нь л нохой чадвартай байж хэргээ гаргавал болох юм биш үү???Инээдтэй юм.Хэлбэр гэж…