Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй хепататийн вирусээс үүдэлтэй элэгний хорт хавдар, нас баралтыг бууруулах Элэгний С вирусийн голомтыг устгах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхойлогдсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд В,С вирусийн оношилгоо, баталгаажуулалт, вирус тоолох ажлыг гүйцэтгэж буй ЭМД-ын байгууллагатай гэрээ байгуулсан лабораториудын үйл ажиллагааг шалгах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүллээ.
Дээрхи шалгалтад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нэр бүхий 55 эрүүл мэндийн байгууллага хамрагдах бөгөөд эдгээр байгууллагын даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлийг анхан шатны баримтыг хянан шалгаж дүгнэлт гарган, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.
ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын хуулийг үндэслэн явуулж буй энэхүү хяналт шалгалтын ажил нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой болно.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар