Байшин, орон сууцны туршилтын тооллогын тоологчдод зориулсан сургалт болж байна

2018 оны 10-р сарын 08 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
43410114_1701030586690044_348086324583989248_o

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Байшин, орон сууцны туршилтын тооллогын тоологчдод зориулсан сургалт болж байна. Туршилтын тооллоогоор Байшин, орон сууцны тооллогын зохион байгуулалт, тооллогын ажлын удирдамж, асуулга, аргачлал, тооллогын нэгжийн хуваарилалт болон мэдээлэл боловсруулалтыг туршиж гарч болзошгүй алдаа, эрсдэл, хүндрэлийг тодорхойлж, үндсэн тооллогын бэлтгэл ажлыг сайтар хангах юм.

Байшин, орон сууцны туршилтын тооллогыг энэ оны 10 дугаар сарын 10–16-нд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, 10 дугаар сарын 24-30-нд Дорнод аймгийн Хэрлэн, Сэргэлэн сумдад зохион байгуулахаар ажиллаж байна.

Туршилтын тооллогод сонгогдсон нэгжийн тооллогын түр товчоодын ажиллагчид болон тоологч, шалгагч нарын сургалт үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх