Сэтгэцэд нөлөөлөх бодис авч явсан байж болзошгүй залуусыг саатуулжээ

2018 оны 10-р сарын 08 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mansuur1

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ.

Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 4-наас 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт хэсэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эргүүлийн үйл ажиллагааны явцад таслан зогсоожээ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх