Жирэмсэн үед амьтны гаралтай өөх тостой хоол бага хэрэглэвэл сэвхтэнэ гэж санаа зоволтгүй. Мөн сэтгэл санаагаа тайван байлгахад алжааж ядрахаас ангид байж болно. Жирэмсний дааврын үйлчлэлээр эхчүүдийн дотор муухайрах нь элбэг. Ийм үед өглөө орноосоо босохоос өмнө талх, жигнэмэг идэж болно. Бага багаар ойрхон ойрхон хооллоорой. Хоол идэхээс 30 минутын өмнө ба хойно нь шингэн зүйл уугаарай. Хооллосны дараа хэдэн минут суух нь ходоодны агшилтыг намжааж өгдөг. Жирэмсэн эхийн цусан дахь кальцийн хэмжээ багассанаас шөрмөс татдаг учир хөлөө сойж хэвтэж байгаарай. Мөн кальциар баялаг хүнс хэрэглэхээ мартаж болохгүй. Хооллохын өмнө буцалсан хүйтэн ус рашаан ууж болно. Голчлон жимс ногоо болон ислэг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй. Хар кофе, шоколад, како, цагаан талхнаас татгалз. Хоолоо идэхийн өмнө 2 ширхэг алим угааж хальстай нь идэж болно. Мөн мах бага хэрэглэж чавга, байцаа, лууван, хар талх, цайны жигнэмэг, тараг, гүүний саам, ногооны зууш, гурвалжин болон хөц будаа сайн тэжээл болно. Мөн тогтмол алхаарай. Хэвлийн доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан өдөрт хэд хэдэн удаа иллэг хийхэд сайн. Хэвтэж байхдаа дугуй унаж буй мэт дасгал хий. Жин нэмэгдсэнээс эхийн арьсны уян хатан чанар алдагдаж язардаг. Ийм үед загатнадаг тул маажихгүй байж зориулалтын тос түрхэж иллэг хийгээрэй.
Цэвэр агаарт алхаарай
2018 оны 10-р сарын 08 өдөр, 14 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )