Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 смарт карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Сүүлийн үед карт цэнэглэх үйл ажиллагааг сайжруулах үүднээс холбогдох газрууд 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. Мөн төлбөрийн картны төрлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Одоогоор зорчигчид “Хаан банк”, “Голомт банк”-ны карт, “Юнител”, “Мобиком”-ын сим карт, “И-март” сүлжээ дэлгүүрийн бонус картаар үйлчлүүлж байгаа юм. Тэгвэл саяхнаас эхлэн “Номин их дэлгүүр”-ийн бонус картаар иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.
Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд бэлэн мөнгөөр бус смарт карт болон бонус картаа ашиглан, үйлчлүүлээрэй.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш нийслэлийн Тээврийн газрын 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой юм байна.