АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ

2018 оны 10-р сарын 05 өдөр, 12 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
43289057_1911841485551862_6930987342022836224_n

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ.

Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг “Ажлаас нь үндэслэлгүй халсан” хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх