Нүүрэндээ үрчлээтэй байх эсэх нь хувь хүнээс шууд хамааралтай. Үрчлээ нь хүний гоо сайхныг үгүй хийхийн дээр наснаас нь илүү хөгшин харагдуулдаг гэмтэй. Мөн нүүрнийхээ арьсанд иллэг тогтмол хийж уйтгар гунигийг мартан баяр баясгалантай байх нь бас нэгэн шилдэг арга юм. Та үрчлээс тогтохоос сэргийлэн доорх иллэгийг хийгээрэй. Энэхүү иллэг нь арьсыг эмчлэн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бөгөөд аль ч насны хүмүүс хийж болдогоороо давуу талтай юм. Та үсээ угаахдаа алчуураар боох буюу зориулалтын малгай өмс. Гараа маш сайн савандаж угаагаад нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр цэвэрлэнэ. Мөн өөрт тохирсон тосыг нүүрэндээ түрхэж нүүрнийхээ булчинг сулруулна. Энэ нь арьсны цусан хангамжийг сайжруулж тэжээлийг нөхөн сэргээх үйлчилгээтэй байдаг. Үрчлээтэй хэсэгт 5-10 минутаар өглөө, оройд хөндлөн сөргүүлэх маягаар сул ч биш, хүчтэй ч биш нэгэн жигд хэмээр хурууны өндгөөр дарж илэх зэргээр засал хийнэ. Энэ үед арьс халуун оргих, бага зэргээр өвдөх нь мэдрэгдэж эхлэдэг. Нүүрээ бүлээн буюу халуун усаар угаах нь арьсны илчийг дээшлүүлэх боловч нүүрэнд үрчлээ суулгадаг, муу талтай. Иймд 30 градусаас ихгүй хэмтэй хүйтэн усаар угаахад таны нүүрний арьсны булчин сулрахгүй байх болно.
Нүүр үрчлээтэхээс сэргийлэх иллэг
2018 оны 10-р сарын 04 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )