Уралдааны шилдгүүд тодорлоо

2018 оны 10-р сарын 02 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f7040248cc0e4d9cca82996da5f70cf9

Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 4-нөөс 8-ны хооронд зохион байгуулагдсан “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны дүн гарчээ. Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилго бүхий тус арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцсон юм. Хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжилсан сэтгүүлчдийн бүтээлийг хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд профессор М.Зулкафиль, Ж.Батбаатар, доктор Б.Галаарид нар багтсан бөгөөд уралдаанд ирсэн 35 сэтгүүлчийн 240 бүтээл, үүнээс телевиз 55, сонин 14, сайт 165, радио 6 бүтээлийг нэг бүрчлэн уншиж, үзэж танилцаад 10 хүртэл оноогоор үнэлж, дүгнэн, дүнгээ гаргажээ. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа уралдааны удирдамж, тавигдах шаардлагыг баримталж, телевиз, сонин, сайт, радиогийн жигд оролцоог эрхэмлэсэн байна.

Ингээд уралдаанд тэргүүлсэн сэтгүүлчдийг танилцуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх