2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хуваарийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас гаргалаа.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:
1 дүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
– бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:
1 дүгээр улирлын амралт
– Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;
3 дугаар улирлын дундуур
– Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
– бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
ОНЦЛОГ:
- Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
- Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
- Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
- Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
- Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
- Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.
Эх сурвалж: БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар