Эрдэнэт үйлдвэр “Инноватор”-уудаа тодруулж, 100 сая төгрөгөөр шагналаа

2018 оны 10-р сарын 01 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
?????????????????

Энэ жил Сүхбаатарын одон хүртсэн Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр 2013 оноос 1000 инженерийн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт болсон энэ удаагийн зөвлөгөөнийг үйлдвэрийнхээ 40 жилийн түүхэн ойн хүрээнд цар хүрээг өргөжүүлэн, Монгол улсын уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаачид, инженерүүдийг оролцуулан зохион байгуулсан нь онцлог байв. Бүтэн хоёр өдрийн турш шинэ санаа, шинэ мэдлэгийг хуваалцаж, шинэ шийдлүүдийг хэлэлцэн бүтээмж-инноваци оюуны өмчийн чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, шилдгүүдээ урамшуулсан юм. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэрэмжит “Инноватор” цомын эздээр Баяжуулах үйлдвэрийн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төслийн багийнхан тодорч, 100 сая төгрөгийн шагнал хүртлээ. Тэд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурлан металл авалтыг нэмэгдүүлж, хаягдал дахь зэсийн агуулгыг бууруулан нэмэлт орлого олох боломжийг өсгөжээ. Инноваторууд энэ төслөө хэрэгжүүлэхдээ 330 гаруй сая төгрөгийн зардал гаргаж жилд зургаан тэрбум төгрөгийн ашиг олох нөхцөл бүрдүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр хоёр жилийн өмнөөс инженерүүдийнхээ оюуны бүтээлийг ийнхүү 100 сая төгрөгөөр урамшуулах болсон бөгөөд Монгол улсад оюуны өмчийг өндөр үнэлсэн анхны компани юм. Бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийн хөдөлмөрийг үнэлж ирдэг “Инноватор” цомын гурав дахь удаагийн шалгаруулалтын эзэд” ийн тодорлоо.

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

?????????????????

М.ОДГЭРЭЛ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх