–Аргын тооллын 10 дугаар сарын 1. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 22, улаан бар, гөрөөсөн толгой-4 од, төмөр суудал, 2 хар мэнгэ, үл зохиолдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:50-18:32.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Үс засуулахад эд, идээ элбэгших машид сайн. Харин бич, луу жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, хатуу үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр улаан бар өдөр
2018 оны 10-р сарын 01 өдөр, 08 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )