“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас “Рио-2016” олимпийн тавдугаар байрын шагналт, “Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүч үзэж байна. Тэрбээр эхний тойрогтоо АНУ-ын Эл.Эй Смитийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялан гараагаа амжилттай эхлүүлэв.
Удаах тойрогт Чилийн Томас Бриченог, 1/8 шигшээд Латвийн Жевгенис Бородавког, “В” хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекаг ялсанаар зооны аваргын төлөө барилдахаар боллоо.