Толбо нуур – Хашаатын даваа чиглэлийн авто замын ажлын явцад шалгалт хийжээ

2018 оны 09-р сарын 25 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9a2386ae5d8867ac7d341bdc9f692647

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Толбо нуур-Хашаатын даваа чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ. Авто зам, байгаль орчин, газар, геодези зураг зүй, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр тус автозамын гүйцэтгэгч “Чайна Хуаши Энтерпрайзиз” ХХК, зөвлөх үйлчилгээний “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудыг байлцуулан шалгалтыг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар замын зорчих хэсгийн 36.54 км асфальт бетон хучлага хийгдсэн, замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 56%-тай байгаа аж.

Түүнчлэн шинэ ургацын ногоог агуулах, зооринд хадгалах үед 3 аж ахуйн нэгж, 4 иргэний нийт 292 тн хүнсний ногооноос таван төрлийн дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Тус аймгийн хэмжээнд төмс 258,3 га-гаас 2978.1 тн, хүнсний ногоо 120.9 га-гаас 1444.1 тн, жимс жимсгэнэ 71.3 га талбайгаас 70.71 тн хураагаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх