Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б. Ангирмаагийн 50 насны ойдоо зориулан хийж буй “Сэтгэл догдлуулсан орой” тоглолт ” Corporate convention”-д энэ сарын 28, 29-ний үдэш болох гэж байна.
Түүний тоглолтод Киви хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, МУАЖ Долгор, МУГЖ Сарантуяа, Инээмсэглэл хамтлаг, Дуучин Алтанцэцэг, Наран, Оюунбилэг, Сэрчмаа, Отгонжаргал,Хийлч Дэлгэрцэцэг, дуучин Наагий, Наки, альтарнатив Отгоо, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, хөгжмийн найруулагч Ц. Байдраг, Take off, Насанбуян, Болор-Уянга, Bono, Sitara, Voice-ын оролцогчид оролцоно.
Ангирмаа бол рок попын тэнгэрт, Монголын хөгжмийн ертөнцөд уянгалдаг хэдхэн эмэгтэй ая зохиогчийн нэг. Түүний дотны найзууд нь энэ тоглолтоо хийхэд нь Ангирмаад эрч хүч өгч, олны өмнө төдийлөн гарах дургүй эрхэм ая зохиогчийг ятгаж чадсан гэнэ. Тэрбээр хөгжмийн зохиолч гэхээсээ илүү, ая зохиогч гэж даруухан цоллуулах дуртай.