ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагуудад хяналт-үнэлгээ хийлээ

2018 оны 09-р сарын 25 өдөр, 09 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ba46e44928c95.38237193

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/135 тоот тушаалын  дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа.

Тус хяналт-үнэлгээг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулан ажилласан ба ажлын хэсэгт ХНХЯ, БХБЯ,  УУХҮЯ, МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнийн төв,  Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо,  МҮЭХ, аймгуудын ХАБЭА-н зөвлөл, ХХҮГ  төлөөлөлүүд оролцсон.  Хяналт-үнэлгээг нийслэлийн 9 дүүрэг, 14 аймгийн   ХАБЭА-н сургалтын байгууллагад хийлээ.

Тус хяналт-үнэлгээг өнгөрсөн 6-р сард зохион байгуулсан бөгөөд үр дүнгийн хурлыг 2018 оны 08 сарын 31-ны өдрийн ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцлээ. Хурлын шийдвэрээр нийт 14 сургалтын байгууллагуудын гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Түүнчлэн ХАБЭА-н сургалт явуулах эрх бүхий 85 байгууллагын 90 гаруй төлөөллийг оролцуулан хяналт-үнэлгээний үр дүнгийн хурлыг 2018 оны 09-р сарын 17-нд МҮЭСТОрдны бага танхимд  зохион байгуулав.

Нийт оролцогчдын 50 гаруй хувь нь ХАБЭА-н сургалтын байгууллагын  захирал, удирдах албан тушаалтан, албаны дарга нар байсан нь  энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой болсныг илэрхийлж буй юм.

Хяналт-үнэлгээний зохион байгуулах ажлын гол зорилго нь сургалтын байгууллагын стандарт, шаардлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад орших юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх