Европын парламентын төлөөлөл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа

2018 оны 09-р сарын 21 өдөр, 13 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1537506314_img_8393

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр нар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), Вульф Клинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) болон Ажлын хэсэг, улс төрийн бүлгийн ажилтнууд багтжээ. Тэд Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор ирсэн бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцахыг зорьжээ. Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, Элчин сайдаа томилон ажиллуулж байгаа аж.

Европын парламентын төлөөлөл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
Европын парламентын төлөөлөл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
Европын парламентын төлөөлөл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцлаа
Уулзалтын эхэнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагын стратеги төлөвлөгөө, байгууллагын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочлон ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Уулзалт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал болон ХЭҮК-ын үйл ажиллагааны талаар үргэлжиллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Христеа Траяан, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Марко Ферри, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүн Д.Гэрэл нарын албаны хүмүүс байлцав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх