Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зам засварын ажил хийгдэж, өнөөдөр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.
Зам барилгын ажлын хүрээнд эхний 0.8 км авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөж, үлдсэн хэсэгт авто замын шинэчлэлтийн ажил хийгдснээр график төлөвлөгөөний дагуу богино хугацаанд шуурхай гүйцэтгэж дуусгалаа.