Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Лондон хотноо соёлын арга хэмжээ зохион байгуулав

2018 оны 09-р сарын 20 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42087307_1531873940291313_8160745090000617472_o

Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Британичуудад үндэсний гар урлал, бараа бүтээгдэхүүнийг таниулах соёлын арга хэмжээг “Sustainable Fashion” сэдвийн дор 2018 оны 9 дүгээр сарын 17–23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь “London Design Biennale–2018” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог төдийгүй манай загвар зохион бүтээгчдийн ноолууран эдлэл, торгон эдлэл, гар урлал зэргийг багтаасан үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга оролцлоо. Мөн “London Design Biennale–2018”-д эх орноо төлөөлөн оролцож буй загвар зохион бүтээгч Оюунаа ноолууран бүтээгдэхүүнийг гарган авахад оролцдог бүхий л хүчин зүйлс болох байгаль орчин, ан амьтан, малчин, ээрмэлч, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, хэрэглэгчийн талаар халуун дотно яриаг үзэсгэлэнгийн үеэр өрнүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх