Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хот орчмоор, маргааш өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, өнөө шөнө Сэлэнгэ,Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Маргааш өдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар , 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний 20 цагаас 09 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул,Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 10-15 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэнтэйн уулсаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө зарим үед 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. |